ГИШҮҮНЧЛЭЛ user

Сайтын хандалт


Танилцуулга

Эрхэм хүн“Эрхэм хүн” ТББ нь 2003 онд байгуулагдан сургалт, сурталчилгаа, семинар, лекц явуулдаг, нийгэмдээ үйлчилдэг Төрийн Бус Байгууллага байсан ба 2006 оноос үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн Иргэдээ Хөгжүүлэх, Туслах гишүүнчлэлтэй байгууллага болон ажиллаж байна.
“ЭАБН” барилга ХХК нь 2006 онд барилга, засвар үйлчилгээ, гадаад худалдаа, сургалт явуулах үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан. Байгуулагдсанаас хойшхи хугацаандаа нийт 100-аад сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын засвар үйлчилгээний ажил, барилгын мэргэжилтэй ажилчдыг давтан мэргэшүүлэх сургалтанд хамруулж, барилгын гагнуурчин, өрөг угсрагч, засал чимэглэлчин, мужаан, цахилгаан монтажчин, сантехникийн засварчин, бетон арматурчин зэрэг мэргэжлээр сургаж дадлагажууллаа.
Компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн 2010 оны 1 дүгээр сараас гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний зуучлал эрхлэх эрхийг авч “Эрхэм хүн төв” ТББ-тай хамтран “Таны сайн сайхны төлөө” хөтөлбөр боловсруулан ажиллах болсон. Хөтөлбөрийн гол зорилго нь иргэд хөрөнгө оруулан бие биенээ дэмжиж хөрөнгө төвлөрүүлэн зөв шударга зарчимаар төвлөрсөн хөрөнгийг хувааж хүртэх, үйлдвэр үйлчилгээг дэмжин зуучлах замаар худалдаа үйлчилгээнд хамрагдана. Ажилгүй, бага орлоготой иргэд, оюутан сурагчдыг ажлын түр байраар хангаж орлогын эх үүсвэртэй болгон цаашид хүн бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх, зөв амарч ажиллах, эрүүл мэнд, эмчилгээ, сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлэн сайн дурын, олон нийтийн байгууллага болон өргөжин ажиллана.

Шинэ мэдээ
fdsfsd
Хаяг
“ТАНЫ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” ХӨТӨЛБӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТӨЛӨВЛӨГӨӨ
“ЭРХЭМ ХҮН ТӨВ”-ийн гишүүн болсоноор
"Таны сайн сайхны төлөө" хөтөлбөр